• 1. VOO гэж юу вэ?

    VOO гэдэг нь OTT технологид суурилан интернэтээр дамжуулан ТВ болон видео контентыг үзэх боломжийг олгож буй үйлчилгээ юм. Та хүссэн багцаа идэвхжүүлэн тухайн багцад багтсан бүхий л контентыг нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжтой.

  • 2. VOO-г хэрхэн ашиглах вэ?

    Та интернэт орчинд хүссэн төхөөрөмжөөрөө VOO үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утас, таблет, ухаалаг ТВ дээр VOO аппликейшн татах эсвэл суурин болон зөөврийн компьютероос www.voo.mn веб сайт руу хандах, мөн зориулалтын VOO төхөөрөмжийг худалдан авч зурагттайгаа холбон ашиглах боломжтой.

  • 3. VOO-д хэрхэн бүртгүүлэх вэ?

    Та VOO-д дараах хэлбэрээр бүртгүүлэх боломжтой.

    • И-мэйл хаягаар бүртгүүлэх (Таны и-мэйл хаягт ирэх 6 оронтой баталгаажуулах кодыг оруулснаар амжилттай бүртгэгдэнэ).
    • Утасны дугаараар бүртгүүлэх (Таны бүртгүүлсэн дугаарт ирэх 6 оронтой баталгаажуулах кодыг оруулснаар амжилттай бүртгэгдэнэ).

    Мөн дараах аргуудаас сонгон нэвтрэх боломжтой байна.

    • Facebook хаягаар
    • Google и-мэйл хаягаар.
  • 4. Зар сурталчилгаа үзэхгүйгээр контентуудаа хэрхэн үзэж болох вэ?

    Та зар сурталчилгаа үзэхгүйгээр контентуудаа үзэхийг хүсвэл багцаа ахиулан Basic HD, Standard HD, Premium HD багцуудыг идэвхжүүлнэ үү. Хэрэв багцаа ахиулах бол ПРОФАЙЛ цэсийн БАГЦЫН МЭДЭЭЛЭЛ хэсэг рүү орж өөрт тохирсон багцаа сонгоорой.

  • 6. Дүрсний чанар муу бас гацаад байна?

    VOO үйлчилгээг гацалтгүй, дүрсний өндөр нягтаршилтайгаар үзэхийн тулд таны интернэтийн хурд хамгийн багадаа 5mbps байх шаардлагатай. Таны үзэж байгаа видеоны чанараас шалтгаалан дата зарцуулалт өөр өөр байж болно. Тиймээс та 4G үйлчилгээ ашигладаг бол дата хэрэглээгээ хянаж, нэмэлт төлбөр гарахаас сэргийлээрэй.

    Жишээ нь: 720P чанартай видеог 1 минут үзэхэд дунджаар 14.5MB дата ашигладаг гэж тооцвол 1 цагт 14.5MB х 60 = 870MB буюу 0.85GB дата ашиглана.

  • 5. Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

    Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хувьд багцаа сонгон дараах төлбөрийн хэлбэр ашиглан багцын төлбөрөө төлөх боломжтой:

    • Дотоодын болон гадаадын банкны карт
    • Monpay
    • Qpay
  • 7. Нэг эрхийг хэдэн хэрэглэгч зэрэг ашиглах боломжтой вэ?

    Урьдчилсан төлбөрт үйлчилгээний эрхийг нэг агшинд зөвхөн 1 төхөөрөмж дээр ашиглах боломжтой.

  • 8. Эцэг эхийн хяналт үйлчилгээ гэж юу вэ?

    Та “Эцэг эхийн хяналт” үйлчилгээг идэвхжүүлснээр насны хязгаартай контентуудыг үзэх боломжийг хязгаарлана. Та “Эцэг эхийн хяналт”-ыг идэвхжүүлэхийн тулд МИНИЙ БУЛАН хэсгээс ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ цэс рүү орж НЭЭХ гэсэн хэсгийг сонгоно уу. Нууц код нь эхний удаад 0000 байдаг ба та энэхүү кодыг солихдоо МИНИЙ БУЛАН-ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ-ШИНЭ ПИН КОД ОРУУЛАХ гэсэн дарааллаар өөрчилнө.

  • 9. ТВ-ийн сувгуудын хөтөлбөрийг нөхөж, ухрааж үзэж болох уу?

    Та нөхөж, ухрааж үзэх үйлчилгээг ашигласнаар өөрийн үзэж амжаагүй ТВ нэвтрүүлгийг нөхөж үзэх боломжтой. Уг үйлчилгээ нь Content, TV, Premium багцад үнэгүй дагалдана. 

  • 10. Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон дараа төлбөрт хэрэглэгчийн ялгаа?

    Та VOO үйлчилгээг 2 төрлөөр ашиглах боломжтой.

    1. Урьдчилсан төлбөрт хэрэглэгч нь Content, TV, Premium багцуудаас сонгон ашиглах ба тухайн багцад үүссэн эрхээр гар утас, таблет дээр апликейшн татан ашиглах эсвэл www.voo.mn веб сайтад нэвтрэн ашиглана.

    Санамж: УТ хэрэглэгч нь апликейшн болон  www.voo.mn веб сайтаар үзэж байгаа эрхээр VOO төхөөрөмж рүү нэвтрэх боломжгүй. Та VOO төхөөрөмжийн ТВ эрх авах бол Мобикомын салбарm бичиг баримттай хүрэлцэн ирж гэрээ байгуулан ҮНЭГҮЙ аваарай.

    1. Дараа төлбөрт VOO төхөөрөмжийн хэрэглэгч нь Content, TV, Premium багцуудаас сонгон ашиглах бөгөөд VOO төхөөрөмжөөр дамжуулан ТВ-ээр үзэх нэг эрх болон мобайл апликейшн, веб сайт ашиглан үзэх нэг эрх нийт 2 эрхтэй байна. Уг 2 эрхээр мобайл, таблет, веб болон ТВ төхөөрөмж дээр нэгэн зэрэг үзэх боломжтой.
  • 11. Гадаадад байгаа хэрэглэгч ашиглах боломжтой юу?

    Гадаадад байгаа хэрэглэгч зөвхөн Урьдчилсан төлбөрт Basic HD abroad-4.99$, Standard HD abroad-7.99$ багцуудаас сонгон мобайл, таблет, вебээр үзэх боломжтой.

    Санамж: Контентийн албан ёсны гэрээний дагуу гадаад кино контент болон ТВ сувгуудыг Монгол улсаас өөр улсад үзэх боломжгүйг анхаарна уу.