• “VOO” үйлчилгээний ерөнхий нөхцөл

    Хэрэглэгч та “VOO” үйлчилгээг ашиглахдаа дараах үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу. Доор тусгагдсан нөхцөлүүдийг “Үйлчилгээг хүргэхтэй холбоотой хэрэглэгчтэй байгуулсан цахим гэрээ” гэж үзнэ. Хэрвээ та  доор тусгагдсан нөхцөлүүдээс татгалзаж байвал “VOO”-гийн цахим хуудас, апликейшн болон “VOO” төхөөрөмж зэрэг үйлчилгээнүүдийг ашиглах боломжгүйг анхаарна уу.

    Ерөнхий нөхцөл

    1. “VOO” үйлчилгээ. “VOO” нь интернэтээр дамжуулан телевизийн сувгууд, сонирхолтой шоу нэвтрүүлгүүд, шилдэг кино болон бусад олон төрлийн видео контентуудыг зурагт, веб сайт, суурин болон зөөврийн компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдээр хүссэн газраасаа үзэх үйлчилгээ юм.
    2. Гишүүнчлэл. “VOO” үйлчилгээнд бүх операторын хэрэглэгчид гишүүнээр элсэх боломжтой ба бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн мэдээллийн үнэн бодит байдлын хариуцлагыг өөрөө хүлээнэ.
    3. Хэрэглэгчийн бүртгэл, нууц үг. “VOO” үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчид өөрийн бүртгэлийг өөрчлөх эрхтэй. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллүүд болон нууц үгээ алдахаас сэргийлж, бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу. Бусдад алдсанаас үүсэх аливаа асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
    4. Хэрэглэгчийн үйл ажиллагаа. Гишүүн болохоос өмнө тухайн үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй сайтар танилцсан байх шаардлагатай. Монголоос бусад улсад оршин суугаа хэрэглэгчид зөвхөн Монгол контентуудыг үзэх эрхтэй. Зарим контентуудын хувьд насны хязгаартайг анхаарна уу. Мөн хэрэглэгч үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
    5. “VOO” үйлчилгээний төлбөр тооцоо.
      1. Хэрэглэгч VOO үйлчилгээний төлбөрөө онлайн банк, “QPay”, “Most Money” болон “MonPay” данснаас төлөх хэлбэрүүдээс сонгон гар утас болон таблетаас төлөх боломжтой. Харин VOO төхөөрөмжийн хувьд төлбөрөө Qpay болон дансаар төлөх боломжтой ба дансны нэр, дугаар болон гүйлгээний утгын заавар төлбөр төлөх үед харагдана.  
      2. Дараа төлбөрт багцын төлбөр нь тухайн сарын календарийн хоногоор, Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн хувьд 30 хоногоор тооцож бодогдоно.
      3. “VOO” дараа төлбөрт үйлчилгээний багцын төлбөр нь дараа сарын 05-ны дотор нэхэмжлэгдэж 20-ны дотор төлөгдөх үүрэгтэй ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд үйлчилгээ нь хаагдахыг анхаарна уу. Харин Мобикомын бүх үйлчилгээний төлбөрөө нэг билл дээр нэгтгэсэн бол гэрээнд заасан хугацааны дагуу төлнө.
      4. Хэрэглэгч багцаа сард нэг удаа ахиулах болон бууруулах боломжтой. Дараа төлбөрт хэрэглэгчид багц солих тутамд хоногт дүйцүүлэн сарын төлбөрийг тооцно.
      5. Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид авсан багцын эрх дууссан тохиолдолд багц автоматаар Free HD багцад шилжинэ.
      6. Монгол улсаас өөр улсад багц авч ашиглах тохиолдолд багцын үнэ “Apple store” болон “Play store”-ийн шимтгэлээс шалтгаалан доорх байдлаар өөрчлөгдөнө.

    Багц

    Хүчинтэй хугацаа

    Үнэ

    Basic HD гадаад

    30 өдөр

    4.99 $

    Standard HD гадаад

    30 өдөр

    7.99 $

    1. “Авто сунгалт” үйлчилгээ
      1. Хэрэглэгч олон улсын эрхтэй VISA, Master болон дотоодын банкны карт ашиглан худалдан авалт болон төлбөр төлсөн тохиолдолд хэрэглэгчийн картын мэдээлэл хадгалагдана.
        • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч үйлчилгээний багц худалдан авах үед
        • Дараа төлбөрт хэрэглэгч төлбөр төлөх үед
      2. VOO үйлчилгээний урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн хувьд:
        1. УТ багцын хугацаа дуусах үед тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн банкны картаас багцын төлбөр автоматаар суутгагдан багцын эрх 30 хоног сунгагдана. Хэрэглэгч авто сунгалт үйлчилгээг хүссэн үедээ 2288, 75952288 лавлах төвд хандан цуцлуулах боломжтой байна.
        2. Хэрэглэгчийн багцын идэвхтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө багцыг авто сунгаж, бүртгүүлсэн банкны картнаас үйлчилгээний төлбөр суутгах талаар бүртгэлтэй имэйл хаяг эсвэл утасны дугаар руу мэдээлэл илгээнэ.
        3. Авто сунгалт хийгдэх хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээг хааж, 10 хоногийн турш өдөр бүр үйлчилгээний төлбөрийг бүртгэлтэй банкны картнаас суутгах оролдлого хийнэ.
        4. Хэрэглэгчийн бүртгүүлсэн картнаас 10 хоногийн хугацаанд үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгүүлсэн картын мэдээллийг устгах бөгөөд хэрэглэгч үйлчилгээнд дахин бүртгүүлэн ашиглах боломжтой байна.
      3. VOO үйлчилгээний дараа төлбөрт хэрэглэгчийн хувьд
        1. Банкны картаа холбосон VOO үйлчилгээний дараа төлбөрт хэрэглэгчийн билл/төлбөр гарсан сарын 10-ны өдөр билл авто төлөгдөнө. Хэрэглэгч авто сунгалт үйлчилгээг хүссэн үедээ 2288, 75952288 лавлах төвд хандан цуцлуулах боломжтой. байна.
        2. Сар бүрийн 7-ны өдөр бүртгүүлсэн банкны картнаас үйлчилгээний төлбөр суутгах талаар бүртгэлтэй имэйл хаяг эсвэл утасны дугаар руу мэдээлэл илгээнэ.
        3. Хэрэв сарын 10-ны өдөр үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 20-ны өдөр дуустал өдөр бүр үйлчилгээний төлбөрийг бүртгэлтэй банкны картнаас суутгах оролдлого хийнэ.
        4. Хэрэглэгчийн бүртгүүлсэн картнаас тухайн сарын 20 хүртэл үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгүүлсэн картын мэдээлэл мэдээллийг устгах бөгөөд хэрэглэгч үйлчилгээнд дахин бүртгүүлэн ашиглах боломжтой байна.
      4. Хэрэглэгчээс шалтгаалсан буюу авто сунгалтын тохиргоог цуцлаагүй, багцын идэвхтэй хугацаанд үйлчилгээ ашиглаагүй зэрэг ямарваа шалтгаанаар багцын төлбөрийг буцаан олгохгүй.
      5. Хэрэглэгч авто сунгалт үйлчилгээг цуцалсаны дараа дахин банкны картаар үйлчилгээний төлбөр төлсөн тохиолдод карт бүртгэгдэж дараа сараас тухайн багц авто сунгагдана.
    2. Мэдээллийн нууцлал, хүний хувийн мэдээлэл
      1. Талууд энэхүү гэрээг байгуулах болон гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шууд болон шууд бусаар олж мэдсэн эсхүл цуглуулсан, боловсруулсан, ашигласан, солилцсон хүний хувийн мэдээлэл, хүний болон байгууллагын нууцад хамааралтай (техник, санхүү, бизнесийн нууц гэм мэт) аливаа мэдээ, мэдээллийг бусдад аман, бичгэн болон бусад хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
      2. Талууд энэхүү гэрээг байгуулах болон гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хоорондоо дамжуулах бол мэдээллийн эзнээс нь зөвшөөрөл авах, холбогдох хуулийн нийцлийг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү хангаагүйгээс үүсэх аливаа эрсдлийг өөрөө бүрэн хариуцна.
      3. Энэхүү гэрээний 7.1, 7.2 д заасан нөхцөлийг аль нэг тал зөрчсөн тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх аливаа хохирлыг бүрэн хариуцна.
    3. “VOO” контентын үйл ажиллагаа.
      1. “VOO” үйлчилгээг 4-c дээш насны хэрэглэгчид ашиглах боломжтой. Насны ангилалтай контентыг Эцэг эхийн хяналтын 4 оронтой кодоор нээн үзэх боломжтой.
      2. “VOO” үйлчилгээний контентуудын чанар нь хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмж болон интернэтийн хурднаас хамааран дүрслэлийн хувьд харилцан адилгүй байх магадлалтай. Видео контент үзэх интернэтийн боломжит хурд 5 Mbps.
      3. “VOO” үйлчилгээний контент болон үзвэрүүд нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд аливаа аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор ашиглахыг хориглоно. Энэ тохиолдолд үйлчилгээг нэн даруй зогсоох, гэрээг цуцлахыг анхаарна уу.
      4. Хэрэглэгчдийн таатай байдлыг хангах үүднээс “VOO” үйлчилгээний нөхцөл, видео сан, веб болон апликейшны бүтэц, харагдах байдалд өөрчлөлт орж болно.
      5. Зарим суваг болон  сувгийн хөтөлбөрийг нөхөж/ухрааж үзэх боломжгүй.
    4. Контентын өмчлөх эрх. “VOO” үйлчилгээгээр дамжуулан ашиглаж буй кино, телевизийн нэвтрүүлгүүд, үзвэрүүд, тоглолтын бичлэг болон бусад оюуны өмчийн материалуудыг холбогдох эрх эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    5. Ашиглах журамд өөрчлөлт орох. Үйлчилгээ үзүүлэгч нь “VOO” үйлчилгээний ашиглах журамд өөрчлөлт оруулах эрхтэй байна. Энэ тохиолдолд хэрэглэгчдэд 5 хоногийн өмнө мэдээлэл хүргэнэ.
    6. Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх. “VOO” үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн гар утас, и-мэйл хаягт төлбөрийн мэдээлэл, мэдэгдэл, шинэ урамшуулал болон “VOO” үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хүргэх эрхтэй байна.
    7. Үйлчилгээний лавлах. Та “VOO” үйлчилгээний заавар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.voo.mn, “VOO” сошиал хуудас болон Үйлчилгээний нэгдсэн төв (Мобикомын дугаартай хэрэглэгч бол 2288, бусад сүлжээнээс 75952288) авах боломжтой.
    8. Хандах эрх. Та өөрийн бүртгэлээрээ хамгийн ихдээ 4 төхөөрөмжид нэвтрэх (login хийх) боломжтой. Мөн та өөрийн бүртгэлээр нэвтэрсэн төхөөрөмжийн төрлөө сард нэг удаа солих боломжтой. Дөрвөн төхөөрөмжөөр хязгаарлах нөхцөл нь:  
      1. Урьдчилсан төлбөрт VOO үйлчилгээний хувьд гар утас, веб болон таблетийн тоо уг тоонд хамаарна
      2. Дараа төлбөрт VOO үйлчилгээний  хувьд VOO төхөөрөмж, гар утас, веб болон таблетийн тоо уг тоонд хамаарна.

    14. Хариуцлага. Гэнэтийн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалж “VOO” үйлчилгээ тасалдаж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг нэн түрүүнд хамгаалахаар бүхий л боломжит арга хэрэгслээр үйлчилгээг сэргээх талаар ажиллана. Түүнчлэн “VOO” үйлчилгээ үзүүлэгч нь таны данс, бүртгэл, хэрэглэгчийн эрхэд учрах гаднын нөлөөтэй хохирол, вирус, халдлагаас хамгаалах баталгаа өгөхгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно.