Сүүлд шинэчилсэн: 2023.09.05
Энэхүү нууцлалын бодлого нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд таны мэдээллийг цуглуулах, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулна.
Мэдээлэл цуглуулах
VOO үйлчилгээг ашиглахтай холбоотой апликейшн болон веб сайтаар холбогдон бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах хувийн мэдээллүүдийг авна. (зөвхөн эдгээр мэдээллүүдээр хязгаарлагдахгүй байж болно). Үүнд:
Хэрэглээний дата мэдээлэл
Зарим тохиолдолд бид “VOO” үйлчилгээг ашиглаж буй таны төхөөрөмжийн дараах мэдээллийг цуглуулна. Үүнд: суурин компьютерын IP хаяг, интернэт хөтчийн төрөл, манай үйлчилгээг ашиглаж буй огноо, үйлчилгээг хэдий хугацаанд ашиглаж буй талаар болон холбогдох бусад мэдээлэл.
Манай үйлчилгээг гар утсаараа дамжуулан авч байгаа тохиолдолд гар утасны загвар, гар утасны дахин давтагдашгүй ID, гар утасны IP хаяг, гар утасны үйлдлийн систем зэрэг бусад төрлийн мэдээллийг цуглуулах магадлалтай.
Мэдээлэл ашиглалт
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
Мэдээллийг дамжуулах
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл бүтээгдэхүүний цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой тул бид энэхүү мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй. “VOO” үйлчилгээг ашиглахад та гуравдагч этгээд (Facebook, Google) болон хамтрагч байгууллагын холбоосоор нэвтрэх боломжтой ба эдгээр байгууллагуудын мэдээллийн нууцлалын бодлого энэхүү бодлогоос өөр байх боломжтой. Энэ тохиолдолд таныг эдгээр сайтуудын нууцлалын бодлоготой танилцахыг зөвлөж байна.
Хувийн мэдээлэл болон бүртгэл удирдах
Та Миний булан хэсгээс өөрийн хувийн мэдээлэл болон аккоунт (facebook)/бүртгэлээ удирдах боломжтой.
1. VOO аккоунт (facebook)/бүртгэл руугаа нэвтрэх
2. Хэрэглэгч Миний булан цэсийг сонгох
3. Бүртгэл устах сонголтыг сонгох үед баталгаажуулах мэдэгдэл гарч ирэх ба та мэдэгдлийг анхааралтай уншина уу. Учир нь таны бүртгэлийг устгасны дараа сэргээх боломжгүй гэдгийг анхаарна уу
4. Нууц үгээ оруулан хүсэлтээ баталгаажуулна
1. VOO аккоунт (facebook)/бүртгэл руугаа нэвтрэх
2. Хэрэглэгч Миний булан цэсийг сонгох
3. “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсгээс та өөрийн хувийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Тухайлбал:
- Хувийн мэдээлэл (нэр, төрсөн огноо, хүйс).
- Холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг).
Хуулийн шаардлага
Дараах тохиолдолд бид таны мэдээллийг хуульд заасны дагуу бусдад дамжуулан өгөх боломжтой байна. Үүнд:
Мэдээллийн нууцлал
Интернэт сүлжээ болон электрон хэлбэрээр мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг хэдий ч таны мэдээллийг хадгалах нь бидний үүрэг юм.
Нууцлалын бодлогод өөрчлөлт орох нь
Бид таны мэдээллийг чанд хамгаалахын тулд нууцлалын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд энэ талаарх мэдээллийг холбогдох сувгуудаар танд тогтмол өгөх болно. Холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөгдөж эхэлсэн мэдээллүүд нууцлалын бодлого хэсэгт орох тул та мэдээлэлтэй сайтар танилцаж байхыг зөвлөж байна.