VOO гэдэг нь OTT технологид суурилсан интернэтээр дамжуулан ТВ болон видео контентыг үзэх боломжийг олгож буй үйлчилгээ юм. Та хүссэн медиа багцаа худалдаж аваад тухайн багцад багтсан бүхий л контентыг нэмэлт төлбөргүйгээр үзээрэй.
Та интернэт орчинд хүссэн төхөөрөмжөөрөө VOO үйлчилгээг ашиглах боломжтой. Гар утсандаа VOO апликейшн татах эсвэл суурин болон зөөврийн компьютероос www.voo.mn веб сайт руу хандан контент үзэх, мөн зориулалтын VOO төхөөрөмжийг худалдан авч зурагттайгаа холбож ашиглана. Түүнчлэн VOO үйлчилгээг ашиглан телевизийн сувгуудыг 1080P хүртэлх чанартайгаар 96 цагаар нөхөж, ухрааж үзэх боломжтой юм.
Хэрэв та Мобикомын дараа төлбөрт хэрэглэгч бол VOO-гийн төлбөр нь таны дугаарын тухайн сарын төлбөр дээр нэмж тооцогдоно. Харин Мобикомын дугааргүй бол VOO төхөөрөмжөөс ХЭРЭГЛЭГЧ гэсэн цэсээс төлбөр төлөх цэсийг сонгон орж QR кодоор эсвэл банкны дансаар төлбөрөө төлнө. Гүйлгээний утга хэсэгт 4-өөр эхэлсэн VOO үйлчилгээний гэрээний дугаараа заавал бичих шаардлагатайг анхаарна уу.
Та VOO төхөөрөмжөө зурагттайгаа холбохдоо зориулалтын HDMI кабелийг ашиглана. Хэрэв таны зурагт HDMI оролтгүй бол нэмэлтээр HDMI – VGA хувиргагч болон AUX кабелийг авч ашиглах шаардлагатайг анхаараарай.
Зурагтын тохиргооноос VOO HDMI кабелийг сонгосны дараа дэлгэц дээр гарч ирэх зааврын дагуу бусад тохиргоог хийнэ. Дэлгэрэнгүй зааврыг VOO төхөөрөмж ашиглах заавар хэсгээс үзнэ үү.
VOO үйлчилгээг гацалтгүй, дүрсний өндөр нягтаршилтайгаар үзэхийн тулд таны интернэтийн хурд хамгийн багадаа 5Mbps байх шаардлагатай. Таны үзэж байгаа видеоны чанараас шалтгаалан дата ашиглалт өөр өөр байдаг.
Та нэмэлтээр компьютерын гар, хулгана зэрэг USB төхөөрөмжүүд холбон, төхөөрөмжөө удирдаж болохоос гадна Bluetooth-ээр joystick болон гар утсаа холбож ашиглаарай. Мөн Google play store-с өөрийн ашиглахыг хүссэн апликейшныг татан авч VOO төхөөрөмж дээр суулган ашиглана. Эсвэл memory card, flash disk залгаж android filemanager ашиглаж болох давуу талтай.
Энэхүү төхөөрөмж нь android үйлдлийн системтэй тул зөвхөн google хаяг ашиглан нэвтэрнэ.
Google хаягаар нэвтрэн орсноор та Play store–с зөвхөн android tv box–д зориулсан апликейшн болон тоглоомууд татан авч ашиглана.
Google account-аа 2 янзаар холбож болно. Та android үйлдлийн системтэй гар утас эсвэл компьютер ашиглан androidtv.com/setup сайт руу хандаж, дэлгэц дээр гарсан кодыг оруулж хялбархан холбоорой. Эсвэл Multimedia сонголтыг ашиглан Gmail хаяг болон нууц үгээ оруулан холбож болно.
Дараа төлбөрт VOO үйлчилгээнд 2 эрх (таблет, мобайл апликейшн хэрэглэгч 1 эрх, VOO төхөөрөмжтэй хэрэглэгч 1 эрх) дагалдах бөгөөд тухайн 2 эрхээр нэгэн зэрэг ТВ болон видео контент үзнэ.
Та VOO төхөөрөмж худалдаж авахад bluetooth удирдлага дагалдана. Энэ нь энгийн удирдлагаас илүү мэдрэмтгий тул холоос эсвэл хананы цаанаас удирдаж чадна. Мөн google assistance ашиглан дуу хоолойгоор ярьж хайлт хийх давуу талтай.
Энэхүү удирдлагаар зөвхөн VOO төхөөрөмжийг удирдахаас гадна зурагтаа унтрааж, асаах үйлдлийг хийнэ. Эсвэл нэмэлт 4,900₮ төлж зурагт болон хүлээн авагчаа хамт удирдах боломжтой ухаалаг удирдлагыг худалдан авч болно.
Та “Эцэг эхийн хяналт” үйлчилгээг идэвхжүүлснээр насны хязгаартай (+18) контентуудыг үзэх мөн нэмэлт контент худалдан авах боломжийг хязгаарлана. “Эцэг эхийн хяналт”-ыг идэвхжүүлэхийн тулд дэлгэцийн баруун дээд буланд байрлах ТОХИРГОО хэсгээс ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ цэс рүү орж НЭЭХ гэсэн хэсгийг сонгож нууц кодоо хийнэ. Нууц код нь эхний удаад 0000 байдаг ба та энэхүү кодыг солихдоо ТОХИРГОО -ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ- ШИНЭ ПИН КОД ОРУУЛАХ гэсэн дарааллаар өөрчилнө.
Та “Нөхөж, ухрааж үзэх үйлчилгээ”-г ашигласнаар өөрийн үзэж амжаагүй ТВ нэвтрүүлгийг нөхөж үзэх боломжтой. Тухайн үйлчилгээг ашиглахын тулд үзэхийг хүссэн нэвтрүүлэг дээр дарснаар “Нөхөж, ухрааж үзэх үйлчилгээ”-г идэвхжүүлэх цонх нээгдэнэ. Уг үйлчилгээ нь Content, TV, Premium багцад үнэгүй дагалдана.
Таны интернэтийн хурд хамгийн багадаа 5Mbps байхад бүрэн хурдаар ямар ч саадгүй ашиглах нөхцөл бүрдэнэ.
Гадаадад байгаа хэрэглэгч зөвхөн Урьдчилсан төлбөрт Basic HD abroad-4.99$, Standard HD abroad-7.99$ багцуудаас сонгон мобайл, таблет, вебээр үзэх боломжтой.
Санамж: Tа гадаад контент болон сувгуудыг Монгол улсаас өөр улсад үзэх боломжгүйг анхаарна уу.
Та Манай интернэт үйлчилгээ ашигладаг бол Мобикомын салбарт хүрэлцэн ирж VOO дата багцын нэмэлт гэрээ байгуулснаар ТВ-ээ VOO төхөөрөмжтэй холбон ашиглаж болно.
Санамж: VOO үйлчилгээнд зориулсан Манай интернэт үйлчилгээний 3 төрлийн дата багц болон нэмэлт VOO дата багц нь зөвхөн VOO үйлчилгээг үзэхэд зориулагдсан тул бусад хэрэглээ хийх үед Манай интернэтийн үндсэн багцаас дата зарцуулагдахыг анхаарна уу.